Өөрт тохиолдсон жилийн өмнөх асуудлаа ярилцах зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо 26 настай.1 жилийн өмнө их сургуулиа төгссөн юм.

Тухайн үед манай анги удирдсан багш диплом хамгаалалтад туслаад зааж зөвлөөд явдаг байлаа..Яг хамгаалалтын өмнөх өдөр багшдаа баярласнаа илэрхийлэх санаатай 1 шил виски жаахан гарын бэлэгтэй сургуулийн зүг зорьж очсон боловч өрөөндөө байсангүй тэгээд утсаар холбогдож хажуу талын буудалд жаахан уусан байна гэхээр нь өөр багш нартай ууж суугаа байх гээд юу ч бодолгүй яваад орчихлоо.

Угийн их уудаг, насаар бол 50 гаран насны хүн. Тэгсэн чинь өрөөндөө ганцаараа уугаад сууж байж сандраад юмаа өгөөд гарах гэсэн боловч чамайг хүсэж байна ...гээд дарж аваад хүчирхийлчихсэн яаж ч ноцолдоод дийлэхгүй үнэхээр аймшигтай байсан. Тухайн үед сарын тэмдэг ирчихсэн бүр хамаг хувцас авах юмгүй болж тэндээс өөрийн мэдэлгүй нэг мэдэхэд хувцасаа өмсөөд гарсан байсан. Би нөхөргүй ганц бие ээж, хүүхэд минь бага настай..Түүнээс хойш энэ явдлын талаар хэнд ч хэлээгүй хэлэхээс ч аймар санагддаг. Тэр хүнтэй эргэж бараг 6, 7 сарын дараа уулзаж асуудлаа хэлэлцэхээр очсон боловч надад хэдэн төгрөг өгөөд ингээд одоо энэ талаар битгий дурсаарай гэсэн. Ач зээгээ үзсэн өвөө хүн. Үр хүүхэд хань ижлээсээ зовж байна гэсэн.. Би ч одоо болтол хэнд ч хэлээгүй. Цагдаа шүүх гээд явах надад ямар ч баримт байхгүй. Байнга бодогдож нэг тийм сэтгэлийн дарамттай явдаг болсон. Одоо би яавал дээр вэ?  Шүүмжлэлгүй зөвлөгөө өгөөч