Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод дуу цахилгаантай, усархаг бороо орж гол ус ихээр үерлэх болсон. Үер усны аюулын талаар холбогдох байгууллагууд сэрэмжлүүлэг хүргэж байгаа ч баяр наадмаа тэмдэглэж буй амрагч, аялагчид голын эрэгт ойрхон үдлэх, салаа тохойд тээврийн хэрэгсэлтэйгээ орох нь ихэссэн байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэр “Могойн дэнж” хэмээх газар зургаан хүн үерийн усанд боогдлоо хэмээх дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын аврах баг ажиллагаа явуулж бага насны хүүхэдтэй таван иргэний амийг аварлаа.

Үерт боогдсон иргэд “Өчигдөр энэ хавиар ус байгаагүй болохоор нь тэнд очиж зогссон юм. Ийм зүйл болно гэж бодоогүй” хэмээн ярьж байлаа.

Хур бороо элбэг, гол ус үерлэсэн байгаа тул үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.