Өнгөрсөн шөнө буюу /2020.08.03/ оройн 22.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байршилтай “Саруул” хотхоны 115-р байрны зургаан давхарт гал гарч, нэг хүн амиа алдсан талаар өмнө мэдээлсэн билээ. 

Энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулахад:

"Саруул хотхон ......... тоотод гал гарч, цонхоор нь хүн унаж нас барсан мэдээллийг 08-р сарын 03-ны 21:48-д авч бүрэлдэхүүн шалгахад тус тоотод түр оршин суух Б /эр.23н/ гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй харьцаанаас болж төрсөж ээж Ч /эм.46н/-ийн  амь насыг нь хохироож, гэртээ гал тавьж өөрөө  цонхоор үсэрч нас барсан байна”гэлээ.

Нэг гал унтраагч угаартаж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.