Сайн байна уу. Би өмнө нь хадмуудтай хамт амьдарч байгаад тусдаа гарсан юмаа. Тэр үед айлд байгаа хойно гээд хэлж ярьсныг нь тэвчдэг байсан.

Одоо тусдаа гарсан ч гэр цэвэрхэн байгаа эсэх, ямар хоол ундтай байна хүүхдийн хувцас хунар цэвэр гэдгийг байнга хянаж шалгаад, намайг байхгүй үед орж ирж шалгачихаад, бүр нэг хулгайч шиг байх юмаа энэ хадам ээж гэж хүн. Шууд хэлье гэхээр нөхрийн сэтгэлд юм хийчих болов уу гэж бодоод төвөгшөөгөөд байна. Хадамд шууд хэлэх нь зөв үү?