НЭГД аяныг АН-ын залуучууд намынхаа эв нэгдлийг хангуулах, сөрөг хүчний дуу хоолойг илэрхийлэх гэх мэт өргөн агуулгаар эхлүүлсэн.

Тус аяныг Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн С.Эрдэнэболд тэргүүтэй залуус санаачилж, намын гишүүд дэмжигчдийнхээ дэмжлэгийг авсаар байна. Улмаар 2021 оны 3-р сарын 3-ны өдөр АН-ын Онц Их Хурлыг хуралдуулах шаардлагыг тус аян гаргажээ. Энэхүү шаардлага нь 19 аймаг, 4 дүүргийн 800 орчим гишүүдтэй хийсэн цахим уулзалтын тодорхой үр дүн болон гарчээ.