Ирэх арваннэгдүгээр сард бүх нийтээр амрахаар хуульчилсан хоёр өдөр тохиож байна. Мөн хоёул ажлын өдөр таарч байгаа онцлогтой ажээ.

Тодруулбал, Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Энэ өдөр арваннэгдүгээр сарын 5-ны баасан гарагт таарч байна.

Харин арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд мөн баасан гарагт тохиож байгаа аж.