Монголоос төрсөн дэл­хийн хэмжээний 35 тэрбумтан нэр ус хөрөнгөтэйгөө зар­лагд­лаа. Бас "HERO" сэт­гүү­лээс үндэсний хэм­жээ­ний 100  тэрбумтан зарласан байна.  Монголын үндэсний анхны тэрбумтнуудад бизнесмэн, банкир, үйлдвэрийн эзэн, наймаачин, улс­төрчид багт­жээ. Хэн орсон нь үнэндээ хамаа алга, дэлхийд үнэлэгд­­сэн хөрөнгөтнүүдтэй болно гэдэг л сайхан.

Ардчилсан хувьсгалын  хам­гийн том үр дүн бол Мон­гол Улс дэлхийд данстай тэр­бумтнуудтай, үндэсний хэм­жээ­ний хөрөнгөт­нүүд­тэй  бол­сон явдал юм. Бас ч  олзуур­хууштай нь баян хүнийг үзэх үзлийн хувьд  гэрэл гэгээтэй хөрс суурь бий болжээ. Хэвлэл мэдээл­лийн­хэн, ард иргэд ч хөрөнгөтнүү­дийнхээ нэрийг уншаад "олигар­хиуд", "хулгай­чууд", "муусайн бая­чууд", "хөрөн­гийг нь хураа" хэмээн харааж зүхдэг байсан нь багасч хүн­дэт­гэл үзүүлж байна. Үндэс­ний хэмжээний хөрөнгөтнүүд бол ард­чил­сан нийгмийн үнэт зүйл төдий­гүй манай баялаг.  Мексик улс 1990 оны хувьсгалын  өмнө хөрөнгө­төн­гүй байснаа одоо дэлхийд тэргүү­лэх хөрөнгөтөн төр­сөнд  бахарх­даг. Мексикийн бахархал юу вэ гэж ард түм­нээс нь асуухад "СЛИМ" гэж хариулдаг болсон гэнэ. Хур хөрөн­гө­тэй америк тэрбумт­нуу­даа  үнэт баялаг  гэж үздэг.   Баян, хоосны ялгаа ихэсч байна гэж улиг болтол үглэх юм. Үнэндээ бол хөрөнгөт нийгэм байгуулах гэж баян, хоосны ялгаа гаргах гэж энэ замыг сонго­сон. Монгол Улс  эртний түүхээсээ хөрөнгөгүй, хэдэн мал туусан, гуйлгачин явор ядуу улс орон байгаагүй юм билээ. Үндэснийхээ хөрөн­гөтнүүдийг, угсаа гар­вал сайтай ноёд хаадуудаа бичиж  магтаж болдоггүй тийм  харгис хатуу цагийг бид туул­сан. Манай түүхийн аль ч үед  хөрөнгөтэй, чадал чинээ сай­тай баячууд бай­сан. Хөрөнгө чинээ сайтай хүмүү­сийн тоонд хаад ноёд, харц ард, лам хуврагууд  ер нь нийг­мийн бүх давхаргууд багтана. Хур хөрөнгө­тэй  угсаа өндөр­тэй ноёд Бээжинд  өөрийн өмч 30 му газартай, газар тариалан эрхэлдэг байсан нь түү­хэнд үлджээ.  Бас тэр үед  "Синга­пур", "Арслан", Солон­гос "Гуулин" улсаар панз хийж, хоолны газар ажил­луулж, сайн хийцийн усан онгоц худалдаж авдаг нь  монгол­чууд байсан түүх бай­на. Ямар ч байсан монгол­чууд хөрөнгөтэй баяд ноёдоо шүтэн хүндэлж

"Даадай даадай тэрэг нь болбол

Далан гүвээ даваад ирлээ

Дархан Чин ван Бээжинд яамлаад

Даахгүй их торготой ирвээ хөө" гэж дуулж байсан байна шүү. 1921 оноос өмнө байсан ганзагын наймаачин тэр үеийнхээр бол  захын жинчид гэхэд л

Алтанчиг хоёр бугуйвчийг нь 

"Арслан хот"-ын урчуу­даар сийлүүлэх хөрөнгөтэй л байж дээ. Харин монголчуу­дыг түүхнээсээ ядуу улс бай­сан мэтээр харагдуу­ла­хын тулд  Ардын хувьсгалаас урь­дах Монголыг бөөстэй, хуурс­тай өр зээлэнд баригдсан ядуугийн туйл улс орон бай­сан мэтээр бичиж коммунист түүхчид 100 жил бидний тар­хийг угаасан юм. Ер нь  эзэн хаад маань  ямар хөрөнгөтэй байсан нь бүү мэд. Урд  улсыг эзлээд тэрэгнийхээ ачааг торгоор татаж ирж байсан гэхэд үндэсний баячуудын уламжлалгүй гэж хэн хэлэх юм бэ. Богд хааны жасын хөрөнгө нийт малын 25 хувь­тай тэнцэж байсан, "Дархан вангийн хөрөнгө их үү,  Дашин­хугийн пүүсийн ембүү их үү" гэж тэр үеийн харьцуул­сан үг байсныг уншсан ч өвөг дээдэс минь гуйлгачин бай­гаа­гүй.  Дашинхүгийн пүүсийн ембүүг зэрэгцүүлээд өрөхөд Бээжин хүрнэ гэж тоолж бай­жээ.  Дайны зардлыг  санхүү­жүү­лэх хөрөнгөтэй байж л өөр улс орныг дайлаар морддог эзэлдэг юм байгаа биз дээ. Мон­го­лын хаан цэргээ тэжээж дийлэхгүй ядуу байсан бол юун дайн хийх манатай. Тэгэ­хээр Монгол орныг 1921 он хүртэлх түүхэн хугацаанд ямар хөрөнгөтэй, баячуудтай бай­сан талаар судалгаа алга байна. Харин өр зээлэнд баригдсан ядуу гуйлгачин орныг 1921 онд ЗХУ, МАХН хоёр авч хөгжүүлсэн талаар­хи худал түүхтэй алийн бол­гон эвлэрэх юм бэ. Коммунист түүхчид улс орноо ядуу бай­сан гэж бичих­гүй бол болох­гүй. Хөрөнгийн эздийг нь бүгдийг нь алчихсан юм чинь, ядуу л байсан гэж мэлзэхгүй бол болохгүй. Аягүй бол хүний амин дээр хөрөнгө нэмж хойч үе нэхнэ. 1990 он гэхэд   дээр, дооргүй хөрөн­гө­гүй нэг гараанаас эхэлсэн. Одоо л ялгарал үүсч үндэсний хөрөнгөтнүүд бий болсон нь энэ. Тэгэхээр хөрөнгөлөг хүмүү­сээ  хам­гаалж тэднийгээ бараадан улсаа хөгжүүлэх цаг болсон. Өмчийн эзэн хөрөн­гөтэй хүний өмчийг хамгаа­лах хуулийг чангатгах шаардлага бий болов. Хөрөн­гийн нэр төрийг нь хамгаалах хууль гаргахгүй бол сүүлийн үед өмч хөрөн­гөтэй улсыг хараах зүхэх, өмчид нь халдсан этгээдүү­дийг өөгшүүлэх уриалах яв­дал газар аваад байна. Тэр ч байтугай манай толгой хөрөн­гөтнүүдийг гадаадын тусгай албад нэг нэгээр нь түүж агнаж байж болзошгүй мэдээ байна. Ер нь цаашдаа ч Монгол Улсыг тооны хувьд тийм ч олонгүй "томоохон баячууд" авч явна гэдэгтэй эвлэрэ­хээс өөр аргагүй. Юм л бол хөрөн­гө­тэй нэгийгээ олигархи гэж ад үзнэ. Уг нь олигархи гэдэг үг сайн үг юм билээ. Худалдаа, банкны капиталыг ихээр хуримтлуул­сан хувь хүнийг олигархи гэж франц­чууд нэрлэдэг байжээ. Харин Орос, манай хоёрт энэ үг хулгайч гэдэгтэй адил дуу­даг­дах болжээ. Улам олон олигархиудтай болох болту­гай. Бас тэднийгээ ад үзэлгүй, хамгаа­лах тэднээрээ бахар­хах  цаг ирсэн.