Монголд 40 мянга орчим нэр бий. Үүний дундаас өвөрмөц содон нэр 1000 гаруй байдаг байна.

Эрхтэний нэртэй хүмүүс:
Бөөр, Хамар, Алаг нүдэн, Магнайдүүрэн, Тавхай, Умай.

Хоол ундны нэртэй:
Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс.

Үйл үг орсон нэртэй:
Энэхайчив, Байв, Боль,

Өгүүлбэрийн шинжтэй:
Майгарав, Биирлээ, Хэнмэдэхэв, Отгонбиз, Дүүдагуул, Хүндөргүүл.

Тааруухан нэртэй:
Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Шалбааг, Чалчаа.

Аятайхан нэртэй:
Чамбай, Хонгорбагахан, Энэрэлтсэтгэл, Эрдмийнтүлхүүр, Яруусайхан.

Овог нэр нь хоёулаа содон нэртэнгүүд:
Бүргэд овогтой Шувууны Болжмор, Хужаагийн Оросоо, Хөнгөнцагааны Нимгэнцагаан, Төмөрцоожийн Гантүлхүүр, Хэнбэгийн Нэргүй.

Ах дүүсээрээ содон нэртэнгүүд:
Тухайлбал, Дэгээ гэдэг айлын хүүхдүүд Бор, Цагаан, Улаан, Хөх, Ягаан.
Түүнчлэн: Бормагнай, Боргилмагнай, Бэхмагнай, Бэрхмагнай, Түмэнмагнай.

Нэг гэр бүлийн содон нэртэнгүүд:
Цагаанхүү Ягаанхүү гэдэг эхнэр нөхөр хоёр байна. Дорноговь аймагт нөхрийг нь Ухна, эхнэрийг нь Ямаа гэж байдаг. Мөн Хэнч-биш, Мэдэхгүй гэсэн эхнэр нөхөр хоёр байдаг байна. Яаралтай түргэн тусламжийн төв 103-т нягтлан хийдэг

Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар- Хамгийн урт нэртэй.

Зөвхөн Монгол үг орсон урт нэртэнгүүд:
Монголэхорнынэгөглөө, Очирбаянмөнхдоржсүрэнжав, Энхтөгөлдөрбаясгалан, Найманзууннандинцэцэг, Уламундрахтуяа, Уулынягаанцэцэг.

Богино нэртэнгүүд:
Аз, Оч, Од, Үр, Иш, Яа.

Өвчин ороохоос сэргийлж өгсөн нэр:
Энэбиш, Хүнбиш, Хэнчбиш, Оргодол гэх мэт байдаг гэнэ.

Түүнчлэн: Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.