1992 онд болсон “Байгаль орчин ба Хөгжил” Нэгдсэн Үндэсний Байгууллагын Чуулганаас анх цэнгэг усны өдрийг тэмдэглэж байх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлжээ.

Улмаар 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс цэвэр усны хомсдолд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах талаар улс орнуудад уриалан жил бүрийн 3-р сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон албан ёсоор зарлаж, хамгийн анх тэмдэглэсэн байна. Үүнээс хойш олон улс орон энэ арга хэмжээнд нэгдсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ уриалгыг талархан хүлээн авч, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж байгаа билээ.

НҮБ-аас 2013 оныг “Усны хамтын ажиллагааны олон улсын жил” болгон зарласан байна. Дэлхийн усны өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол улсын усны асуудал эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж олон арга зохион байгуулж байна. Үүнд:

  • 3 сарын 20-22-ны өдрүүдэд МҮХАҮТанхимд “Усны дэвшилтэт техник, технологи” үзэсгэлэн
  • Нийслэлийн ЕБС-ийн сурагчдад 3 сарын 22-нд хичээл заах
  • ЭйСиЭф Монгол ОУБ, Нийслэлийн боловсролын газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран ЕБС-ийн 7- 11-р ангийн сурагчдын дунд “Ус бидний амьдралд” фото зураг, видео бичлэгийн уралдаан
  • “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зэргийг дурдаж болно.

“Дэлхийн усны өдөр”- ийг угтан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хамтран иргэдэд усны үнэ цэнийг ойлгуулж, усны зүй зохистой хэрэглээг суртачилахаар “Усгүй ирээдүйгээр 2 цаг аялъя” арга хэмжээг 3 сарын 24-ны өдөр 15.00- 17.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд иргэд, олон нийт та бүхнийг идэвх санаачлагатай оролцож, гэртээ байгаа крантаа нээхгүйгээр нээхгүйгээр 2 цаг байж, бидэнтэй нэгдэн усгүй ирээдүйгээр 2 цаг аялахыг уриалж байна. Ингэснээрээ бид 10000 m3 усаа усны нөөц хомсдож байгаа ирээдүй үедээ үлдээх юм. Магадгүй бидний зарим нэг огт анзааралгүй явсан ус гэдэг үнэт эрдэнийн үнэ цэнийг ухаарахад энэхүү арга хэмжээ тус болно гэдэгт итгэж байна.