УИХ-ын дарга С.Бямбацогт хуулийн төслийг өргөн барих цаг бидэнд өгөхгүй бол бидний таван гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслөө өргөн барина. Өөр гарц үлдээгүй. Хуулийн төслийг өргөн барьсан хэвээр нь баталбал жилд 20-30 тэрбум төгрөг хэмнэнэ. Засаг захиргааны хамгийн анхны нэгж болох хороонд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.
Манай улсын иргэн Х гэх эмэгтэй энэ сарын 18-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-236 дугаартай нислэгээр ирэхдээ 417 гр сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлснийг илрүүлсэн талаараа гаалийн байгууллагаас өчигдөр мэдээлэв. Харин өмнөх өдөр нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас “Цахилгаан барааны дотор нууж 431 гр мансууруулах бодис нэвтрүүлсэн нь 8600 хүн нэг удаа хэрэглэх хэмжээнийх” хэмээсэн юм.
Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдаас их хэмжээний хахууль авсан, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд АТГ-ын мөрдөгчид өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Сайншанд сум, ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг гурав дахь өдрөө үргэлжүүлэн хийж байна.
-Татвар бол нэг талаас төсөв бүрдүүлдэг боловч нөгөө нэг чухал үүрэг нь эдийн засгийн салбарын бодлогыг үр дүнтэй хэрэг-жүүлэх, нийгмийн давхарга хооронд баялгийн хуваарилалтыг оновчтой хийх, бизнес бүтээмжийг дэмжих гэх мэт маш чухал санхүүгийн хөшүүрэг юм.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Гэхдээ энэ шийдвэр түр юм уу, бүр юм уу гэдэг тодорхойгүй байна. Учир нь Хууль шүүхийн байгууллагаар шалгагдах хүртэл хэмээн мэдээлэлдээ тодотгосон.
