Олон Улсын Эрүүл Мэндийн Магадлан Итгэмжлэлийн ACQH Стандартын дагуу 2026 оны явцын 1-р шатны үнэлгээндээ амжилттай хамрагдлаа.

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь 2023 онд БНКУ-д төвтэй ACQH Олон Улсын Эрүүл Мэндийн магадлан итгэмжлэлийн байгууллагын 460 шалгуур үзүүлэлтийг S+ түвшинд хангаж Олон улсад магадлан итгэмжлэгдсэн Монгол Улс дахь анхны төрийн өмчийн эмнэлэг боллоо.

ACQH байгууллагын олон улсын хоёр шинжээч, дотоодын нэг шинжээчээс бүрдсэн баг тус эмнэлэгт ажиллаж, ACQH стандартын дагуу 2026 оны нэгдүгээр шатны явцын үнэлгээг амжилттай хийж дуусгажээ.

Явцын үнэлгээ нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах чиглэлд: 

  •  Удирдлага, манлайлал 
  • Нөөцийн менежмент 
  • Аюулгүй байдлын менежмент  
  • Эмчилгээ болон тусламж үйлчилгээ гэсэн 4 бүлэг стандартын хүрээнд хийгджээ.