Өнгөрсөн жил Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан билээ.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан. Шүүх хурал өнөөдөр  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн юм.  Шүүх хуралд оролцогчдоос хурлыг хойшлуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хурал түр завсарлаад байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах юм бол шүүх хурал хойшлох юм.

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.