Нийслэлийн Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.03.05/ 13.30 цагт эхэлсэн.  "Жаст групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ш.Батхүү нарыг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа юм. Уг хэрэгт Ш.Батхүүгээс гадна “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг холбогдуулан шалгаж байгаа. Өнөөдрийн хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Жаст"-ын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, “Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар оролцохоор ирсэн бол бусад хариуцагчдыг өмгөөлөгч нь төлөөлөн оролцсон юм. 

Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дөнгөж сая дуусч,  Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Г.Амарбат Г.Алтан Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлэгийн шүүх хуралаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.