Түүх соёлын дурсгал болон эртний үнэт ховор эдлэлийг хууль бусаар хил давуулах оролдлого илэрсээр байна. 

Энэ сарын 21-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх гэсэн  "47-60 ДГО" улсын дугаартай  тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн, түүхийн дурсгалт эд зүйлийг машины эд ангидаа нуун улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлжээ. Мөн  энэ сарын 20-ны өдөр  Замын-үүд боомтоор Монгол Улсын иргэн Б.Б нь "3.2 см улаан шар өнгийн  хонгио  нэг ширхэг, сум нэг ширхэг,  дөрвөн см урттай шар өнгийн хонгио нэг ширхэг, цохигдсон хошуутай нэг ширхэг хонгио" зэрэг эд  зүйлсийг  үүрдэг цүнхэндээ хийж  хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан  зөрчлийг зогсоожээ. Дээрх үйлдлүүдийг холбогдох байгууллагуудад  шилжүүлэн шалгаж байна.