Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийг ирэх сараас аравдугаар сар хүртэл Бээжин хотын Яньчин дүүрэгт зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг  бүртгэх бүртгэл эхэлсэн байгаа аж. Сэтгүүлчид 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн үйл явцийг мэдээлэх тус арга хэмжээнд хамрагдахыг хүсвэл   http://exhibitionreg.news.cn сайтаар орж, нэрээ бүртгүүлэх боломжтой юм. Нэр бүртгүүлэх хугацаа есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Түүнчлэн гадаадын орны сэтгүүлчид тус сайтаар орж нэр бүртгүүлж баталгаажуулж, Хятад Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яам, Ерөнхий консул болон хамаарах бусад байгууллагуудаар J-2 виз гаргуулан авах юм. Үүнээс гадна сурвалжлах үнэмлэх авах цаг болон уг арга хэмжээтэй холбоотой мэдээллийг тус сайтаас олж авах боломжтой.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

СИНЬХУА агентлагийн албан ёсны эрхтэйгээр нийтлэв