Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хүсэлтээр Японы физик орчны судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Масахико Ямазаки, Нара их сургуулийн хадгалалт хамгаалалтын тэнхимийн судлаач М.Оюунтулга нар өнгөрсөн зун ажилласан юм. Одоо Музейн сан хөмрөгт хадгалж буй үзмэрүүд болон үзүүллэгт байгаа үзмэрүүдийн хадгалалт хамгаалалт, агаарын бохирдлыг тогтоох, эрсдэлийг хянах талаар ажиллаж байна.  Агаарт дэгдэж үзмэр болоод олдвор сүйтгэх байдаг. Эдгээр нь металл болон органик эдлэлд маш ихээр нөлөөлдөг аммони, формальдег, органик хүчил нь маш их хортой хүчил бөгөөд металл эдлэлийн өнгө нь хувирах, уран зургийн будаг хууларч унах гэх мэт сөрөг нөлөө үзүүлдэг учраас Японы мэргэжилтнийг урьжээ.

 Тэд уран зургийн тавиурын дээр гурван АSP1200 багажийг байрлуулах үйл ажиллагааг Ямазаки, М.Оюунтулга нар удирдсан.Дүрслэх урлагийн музейн ажилтнууд органик хэмжилтийг Б.Оюунчимэг, аммони хэмжилтийг Д.Уранчимэг, формальдегидийн хэмжилтийг Р.Чинзориг нар нэг цагийн дараа хэмжилтийг үзэж уг сан хөмрөг доторх хүчлийн хэмжээг тодорхойлжээ.

М. Ямазаки ярихдаа: 10 жилийн өмнө дэлхийн олон улсууд энэ органик хүчлийн судалгаанд анхаарал хандуулдаггүй байсан. Бид өнөөдөр тестээр хэмжилт хийх гэж байна. Яагаад энэ тестийг заавал хийх ёстой гэвэл материалаас ялгараад агаарт дэгдэж байгаа органик хүчил нь үзмэрүүдэд маш хор хөнөөлтэй гэдгийг олон жилийн өмнөөс судлаачид мэддэг байсан, гэвч үүнийг хэмжих аргачлал өдий хүртэл хөгжиж чадаагүй байсан.

Ийм учир музейчдын  нүдэн дээр үзмэрүүд, олдворууд нь гэмтэх устаж үгүй болох эрсдэл олон улс болон Японы музейд ихээр гарч ирсэн байна. Жишээ нь металл зэврэх, модон эдлэлийн будаг ховхорч унах, уран зураг дээрх будаг бүдгэрэх, уран зургийн органик даавуун эдлэл нимгэрэх эрсдэл гарч ирсэн. Органик хүчлийн эрсдэлд орж байгаа энэ олдворууд орчны нөлөөллийг стандартад нь барихгүй бол маш их эрсдэл хүлээхийг өөрсдөө мэдэж байгаа байхаа. Жишээ нь муу орчны нөлөөтэй музейд нэг сайн зураач уран зургаа өглөө. Тэр зураг муудаад түүнийг сэргээн засварлагч заслаа. Энэ үйл ажиллагаа хэд хэд давтагдсан ч тогтворгүй орчныг нь өөрчлөхгүй бол ямарч үр дүнгүй болно. Тогтвортой орчин бол музейд зайлшгүй хэрэгтэй юм. Бид сая органик ба гадна нөлөөллөөс болж муудсан олдвор эргэж сэргээх боломжтой зүйл дээр ярилцсан. Харин нэгэнт органик хүчлийн нөлөө тогтворгүй орчны нөлөөгөөр муудсан олдворууд эргээд засвар авахааргүй болтол мууддаг эрсдэлээ тооцох хэрэгтэй. Тиймээс сүүлийн 10 жил музейн тогтвортой орчны судалгааг маш эрчимтэйгээр японы бүх газрууд хийж эхэлж байна.Ингэж биднийг урьж  судалгааны аргад суралцаж буй Дүрслэх урлагийн музейн захирал Уртнасангийн Сарантуяад талархал илэрхийлье. Ингэж Монголын музейг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэе.

 Японы жишээн дээр ярих юм бол хуулиндаа тусгаж өгсөн. Үзмэрийн хадгалалт, хамгаалалтын хуулиндаа музейн сан хөмрөг дотор байгаа бүх олдворыг олон нийтэд хүртээмжтэй үзүүлэх ёстой. Үүнээс үүдээд тогтворгүй орчин үүсэж эхлэх /хүнээс аммони ялгардаг/ бөгөөд үүнтэй хамт тогтвортой орчны судалгааг хийж хянаж байх хэрэгтэй гэсэн заалт оруулж өгсөн. Иймээс японы бүх музей сан хөмрөг, хүрээлэнгүүд энэ судалгааг хийж эхэлсэн. Ионкармат гэдэг багаж нь дүн шинжилгээний аргачлалаар агаарын бохирдлын хүчлийн тунг тогтоодог. Ионкарматын нэг давуу тал нь шоргоолжны хүчил, ацетын хүчил, цууны хүчил, аммоны хүчил байна уу эдгээрийг төрөлжүүлж тогтоох чадвартай. Ионкарматын сул тал нь агаарын эзлэхүүн 10м2 агаарыг шаардаж түүнийгээ шингээж түүнийг мэдэрч хариу гардаг. Ионкармат нь өөрийгөө хангасан агаараар дүүргэж байж агаарын бохирдсон тунг тогтоодог. Тиймээс жижиг эзлэхүүнд хангаж чаддаггүй байна. Мөн нэг сул тал нь маш өндөр өртөгтэй ба нэг тестийг хийхэд хоёр сая төгрөг хэрэгтэй. Лабораторид өгсөн тунгийн хариуг сонсоход хоёроос гурван долоо хоног шаардлагатай. Тэр судалгааг ионкарматын мэргэшсэн нарийн судлаач хийхээс бид хийдэггүй.

Харин одоо хэрэглэж байгаа бидний багажны давуу тал нь зөөврийн ба бид бүхэн ажиллаж болохоор байна. Мөн нэг төвөгтэй тал нь шоргоолжны хүчлийг органик хүчилтэй давхар гаргаж ирдэг. Тэр бол тийм төвөгшөөх асуудал биш юм. Хамгийн их хорт хүчил ялгаруулж байгаа зүйл бол хоргон доторх цавуунаас ялгарч байдаг. Цавуу нь химийн хүчтэй элементээс наалдамхай цавуулаг чанарыг өсгөдөг. Тиймээс анхаарах зүйл нь хоргон доторх цавуу юм. Японд энэ асуудлыг яаж бууруулдаг вэ? гэвэл нэгд: агаар шүүгч/filter/ кондишин хэрэглэдэг, хоёр: цэвэр агаарын урсгалыг маш сайн тооцож музейн барилгыг хийдэг. Мөн нэг асуудал нь хоргон доторх агаар, хоргыг хэн болгон онгойлгоод байдаггүй учир хоргон дээр анхаарах хэрэгтэй. Дүрслэх урлагийн музей нь замтай ойр учир үүн дээр жишээ хэлэхэд машины тэсрэлтээс ялгарч байгаа утаан дотор азотын хүчил агуулагдаж байдаг. Азот нь үзмэрт ямар хор хөнөөлтэй вэ? гэхлээр металлыг зэврүүлэх, будгийг задлах, металлуудын өнгийг хувиргах чадвартай элемент учраас азотын тунг сайн хянах хэрэгтэй. Яг одоо дэлхий нийтэд 2.5 буюу бидний мэдэх нүүрсний утаа хүний биед хортой гэх судалгаа маш нарийн хөгжиж байгаа боловч соёлын биет олдвор дээр муу нөлөө үзүүлж байна уу? гэсэн судалгаа одоогоор дэлхийд хийгдээгүй байна. Формальдегид хүчил нь өндөр тунгаар байх юм бол хүний амьсгалын замын хорт хавдрын гол шалтгаан болж байдаг.

 

Япон улсад агаарыг тогтворжуулахын тулд кондишин хэрэглэж байна уу? гэж асуудаг.

Тэхээр ганцхан кондишин биш хэд хэдэн аргачлал байгаа тэрийг явцын дунд нарийн хэлнэ. Тэхдээ гадаа юу?, зааланд уу?, хоргонд уу?, гэдгээс хамаардаг. Энгийн кондишин гадна агаарыг холиод цэвэрлээд байх биш тэр газ, хүчлийг сордог тусгай /filter/-тэй кондишин байдаг бөгөөд түүгээр байнгын сорж авдаг байх ёстой.

Яг тодорхой зүйл бол сан хөмрөгт олдвор тавигдахаар олдворын эзлэхүүнээр агаарын урсгалыг хааж байгаа, тиймээс одоо тавьж үзээд хэрвээ хортой хүчил их хэмжээний илэрч байвал кондишин тавиад цэвэршүүлээд ахин тавьж шалгаж үр дүн үзэх хэрэгтэй. Органик хүчил нь маш ихээр ялгарах улирал халуун улиралд маш ихээр ялгардаг байна. Үүнийг энгийнээр ойлгох юм бол ямар нэг хүчил бохирдол агаарууд үзмэрт ирж наалдан тоосонцор үүсэж байгаа, эдгээр нь халалт өгөхөөр өөртөө болон гадаргуу дээр наалдсан органик хүчлүүдийг задлаад хий болгож байдаг.

Японд стандарт үзүүлэлт гарсан байдаг, гэхдээ зөвхөн Японы стандарт биш Канадын стандартаас гаргасан байдаг одоо стандартаас илүү байна уу? бага байна уу? гэдгээс хамаараад Жишээ нь энэ чулуу жилийн дараа өнгөний хувьд ингэж элэгдэх болно гэсэн судалгааны тоон үзүүлэлт байдаг.

Музейн захирал У.Сарантуяа манай сурвалжлагчид хэлэхдээ манай улс 4 улиралтай, тиймээс нэг жилийн дотор судлаад гаргах хэрэгтэй. 4 өөр орчин үүсэж байгаа тиймээс 4 өөр орчинд судалгаа хийнэ гэсэн үг. Мөн хүмүүс орж гарч байдаг учир түүнийгээ дагаад орчин өөрчлөгдөж байдаг. . Органик эдлэл буюу даавуун эдлэл нь эмзэг тиймээс музейд судлаачид яагаад заавал байх ёстой вэ? гэвэл ийм ажил хийгээд байж байх хэрэгтэй. Ингээд музей дотроос судалгаа явагдаад өөрсдөө асуудлаа мэдэж эхэлдэг. Тэгээд өөр улсын судлаачид ирээд мэдээлэл өгдөг энэ хүмүүс өөрсдийн орчинд таарсан судалгааны үр дүнг ярьдаг. Тиймээс бид хийж байгаа аргачлал, технологи түүнийгээ харж өөрсдийн нөхцөлд  тохируулах хэрэгтэй. Дээр дурдсан туршилтад хамрагдах тоног төхөөрөмжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Дүрслэх урлагийн музей авч судалгааны ажлаа хийж байна.

 

Ш.Хатанбүүвэй