Монголын рок поп ертөнцийн түүхэнд хүчирхэгээр нэрээ тамгалж яваа "Никитон"-чууд зургадугаар сарын 29-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэхээр товоо зарлаад байгаа билээ.

Тус хамтлагт ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарыг "НИКИТОН" хамтлагийнхан гэдгийг залуус андахгүй ээ.

Тэгвэл уг хамтлагийнхан 25 жилийн ойн баяртаа зориулан өөрсдийнхөө бодит амьдралыг харуулсан реалити шоу хийхээр цугтаа амьдарч буй. Тэдний телевизийн реалити шоуг фэнүүд нь тэсэн ядан хүлээж байна.

 

 

“Никитон 25” тоглолт Монголын рок поп ертөнцийн түүхэнд болж байгаагүй олон цаг үргэлжилсэн урт тоглолт болно гэдгийг хамтлагийнхан онцлон дуулгасан юм. 

Дашрамт сонирхуулахад, "Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулууны  өвөө нь Ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамьян, аав нь "Соёл Эрдэнэ" хамтлагийн анхдагчдын нэг Ж.Батсайхан билээ.