Зургаадугаар сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 12.00 цагт “Никитон-25 жил” тоглолтоо хийнэ. Тоглолт 12.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл 12 цаг үргэлжлэх бөгөөд тоглолтод "Харанга" хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, С.Наран, “Камертон”, “Нисванис”, “Хар Сарнай”, “A-Sound”, “Fire хамтлаг”, “The Lemons” хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б. Амархүү, Ука, Ана, хийлч Дээгий оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ толилуулах юм. 

НИКИТОН-чуудтай бүтэн хагас өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл таксаа худалдан авахаа мартуузай. Таксын үнэ  VIP такс 100 мянган болон 10 мянган төгрөгөөр тус тус худалдаанд гарчээ. 

Тасалбар борлуулах цэг: Ticket.mn 1900-1800 болон Shoppy.mn сайтаар захиалах боломжтой. 

-Улсын их дэлгүүр үүдэнд
-3,4-р хороололын Номин их дэлгүүр үүдэнд
-Дүнжингарав худалдааны төвийн үүдэнд
-Нарантуул ОУХТөвд
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус худалдаалж байна.

Холбоо барих утас: 7733-6006; 7777-8985; 9063-6006; 9905-2895; 8302-8888