Цахим орчинд нэр бүхий Улсын дээд шүүхийн шүүгчийг саатуулсан талаар мэдээлэл гарсан. Бид энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад АТГ  дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөх боломжгүй гэв. Улсын дээд шүүх мөн ийм тайлбар өгсөн юм. Прокурорын хэвлэлээс тодруулахад шүүгч цагдан хорьсон, баривчилсан зүйл байхгүй гэдгийг мэдэгдэв. 

УДШ-ийн шүүгч нарын хувьд бүрэн эрхтэй байдаг.  Хэрвээ шүүгчийг шалгах бол шүүгчээс нь түтгэлзүүлэн улмаар шалгах хууль эрх зүйн зохицуулалттай байдаг аж.