Зуун айлын замыг шинэчлэн засварлахаар өнөөдрөөс хааж байна. Ингэхдээ тус замыг гурван хэсэг болгон хаах аж. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

 

  1. 07 дугаар сарын 01-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэлх замыг хаана.
  2. 07 дугаар сарын 14-28 хүртэл Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл хаана.
  3. 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын  уулзвар хүртэл хаана.

 

Зуун айлын замыг 12 м өргөнтэй, дугуйн болон явган замтай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай болгон шинэчлэх аж. Тус замын хөдөлгөөнийг 08 дугаар сарын 15-нд нээхээр төлөвлөжээ.