Арав хоногийн дараа Монгол үндэстний баяр наадам болох гэж билээ. Тэгвэл уг баярын үеэр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй юм байна. Тодруулбал, урд хил долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд ажиллахгүй бөгөөд долдугаар сарын 16-наас хэвийн ажиллах гэнэ.. Тэгвэл галт тэрэг, олон улсын нисэх онгоц, баярын өдрүүдэд хуваарийн дагуу зорчих юм байна. 

Харин хойд хил буюу "Алтанбулаг"  авто замын боомт амрахгүй, ажиллана. Мөн галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу явах ажээ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3т:

  • Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. 
  • Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.