Залуу жүжигчин Жерри "Рекит", "Түцний охид", " One nigth"  зэрэг кинонд тоглосоноор нь таних болсон. Алдар & Жерри цувралд тоглож илүүтэй олны танигдсан нэгэн. Харин түүний жинхэнэ нэрийг Т.Бадамжав гэдэг бөгөөд өөрөө ч нэрээ мартаж шахаж яваа гэнэ. Т.Бадамжав арван жилийн сурагч байх үедээ сагсан бөмбөгийн тэмцээнд оролцжээ. Энэ үеэс хойш түүнд сургуулийнхан захирал, багш нар ангийнхан нь хүртэл Жерри хэмээн дуудах болсон аж.