“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон хөтлөгч Э.Уянга бүсгүйг танихгүй хүн үгүй. Тэрбээр өмнө нь хөтлөгч  Чойжоогийн хайрт явсан нэгэн.  Хайрын баяраар Чойжоо түүнд гэнэтийн бэлэг барьж, олон нийтийн дунд тухайн үедээ чамгүй дуулиан дэгдээгээд авсан удаатай. Хосууд Австрали улс руу хамтдаа суралцахаар явсан ч эх орондоо ирээд хоёр тийш болсон гэдэг. Тэдний салалтын шалтгаан өдгөө ч тайлагдаагүй.

Харин хөтлөгч Э.Уянга амьдралын ханиа хэдийнээ олж, хоёр хүүхдийн ээж болсон юм. Тэгвэл түүний экс залуу өөрт нь зориулж шинэ уран бүтээлээ туурвисан гэх бор шувуу нисэж эхлэв. За ямартай ч хөтлөгч залуу арван жилийн сурагч байх үеэсээ дуулж хуурддаг сэргэлэн хүү байсан хэмээн ойр дотных нь ярьдаг. Тийм хүнд өөрийн гэсэн дуутай болохыг мөрөөдөж явсан нь дамжиггүй.

Ингээд түүний "Чи л мэднэ" дууны клипийг хүргэе. Тус клип нь залууст ихээхэн таалагдаж байгаа гэнэ лээ.