Дэлхийн 70 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй The Voice шоуны нэгдсэн суваг The Voice Global нэгдүгээр сарын шилдэг оролцогчдоо шалгаруулахад Монголын шоуны оролцогч Б.Алунгоо багтжээ.

"Voice Mongolia" шоунд хоёр дахь удаагаа оролцож байгаа Б.Алунгоо өмнөх улиралд эхний шатанд мөн тэнцэж, Ука шүүгчийг сонгосон билээ. Гэвч дараагийн шатандаа Укагийн сонголтод багтаж чадаагүй юм.

Харин энэ удаад дөрвөн шүүгчийн бүгдийнх нь анхаарлыг  татаж чадсан Б.Алунгоо дасгалжуулагчаараа Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг сонгосон. 

Тэрбээр өмнө нь тус шоунд оролцож байхдаа эхний шатандаа дуучин Шакирагийн "Underneath your clothes” дууг сонгон дуулж байлаа.