АН-ын зөвлөл хуралдаж, зөвлөлөөс гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.  Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Коронавирусний халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор АН байр сууриа илэрхийлж, зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэгт хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд Үндсэн хууль, Төсвийн тухай хуулийн зөрчилгүй байх ёстой гэж үзэн шийдвэр гаргасан.

Мөн УИХ-ын тухай хуулийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын тухай хуульд Үндсэн хуультай зөрчилтэй зүйл заалт тодруулбал, гишүүний бүрэн эрх, парламентын дархлааг сулруулахгүй байхад зарчмын зөрүүтэй санал гаргах нь зүйтэй вэ гэдэгт байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн О.Баасанхүү гишүүн албан ёсоор АН-ын гишүүн болсон. Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар О.Баасанхүү АН-ын зөвлөлд элссэн учраас найман гишүүнтэй бүлэг бий болж байгаа учраас энэ долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ирэх пүрэв гарагийн чуулганаар энэ асуудлыг өргөн барина" гэлээ.