Үндэсний аудитын газраас УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан талаараа мэдээлэл өглөө. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис "Бие даагчид нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөрөө өгөх хуулийн хугацаа өнгөрсөн баасан гаригт өгч дууссан. Энэхүү хөтөлбөрөө хуульд нийцэж байгаа эсэхийг Үндэсний аудитын газраар шалгуулна. Нийт 208 бие даагчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авсан байна. Коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулан орон нутгийн замыг хаасан. Тиймээс орон нутгийн бие даагчид мөрийн хөтөлбөрөө шуудан хаягаар явуулсан" гэв. 

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг санал хураахаас 22 хоногийн өмнө олон нийтэд ил болгох юм байна.