Монголын хүнд рокийг дэлхийд таниулж буй “The HU" хамтлагийнхан цар тахлаас улбаалан аялан тоглолтоо цуцалсан билээ. Өдгөө тус хамтлаг Австралийн Сидней хотод хөл хорионд байгаа билээ.

Тэдний “Yuve Yuve" “Wolf totem" дууг YouTube-д 41 сая удаа үзсэн байдаг. Мөн “Sugaan Essene” бүтээлийг “Star Wars Jedi" видео тоглоомын дуу болгосон гээд дэлхийд гаргасан амжилт нь Монгол улсыг дэлхийд таниулах нэгэн сурталчилгаа гэж хэлж болохоор юм. Тэгвэл тэднийг оронд нь авчирахыг урлагийнхан уриалаад эхэлжээ. 

Шар айраг хамтлагийн гишүүн Г.Ганхүү цахим орчинд ийн бичжээ. 

"Төр засгаасаа нэг гуйх гуйлт байна, ирэх тусгай зориулалтын онгоцонд The HU- г багтааж өгөөч гэж.
Дэлхийн Rock Рор-ын түүх судалж байхад аливаа нэг хамтлагийн амжилт 2 дахь цомгоос маш их шалтгаалдаг юм байна. Иймд ХҮ хамтлаг маань эх орондоо ирж яаралтай ажилдаа орох хэрэгтэй байна .
Ойрын ирээдүйд ХҮ хамтлаг Монголын эдийн засагт маш их хувь нэмэр болно гэдэгт би итгэдэг . Ямар ч улсын элчин сайдаас Монгол Улсаа илүүтэй сурталчилж яваа залуус даа" хэмээн тэрбээр уриалан бичжээ.