Улсын Их дэлгүүрт гарсан түймрийн тухай Онцгой байдлын албанаас “Унтраах, аврах нийт зургаан ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Түймэрт хүн бэртэж, гэмтсэн гэх мэдээлэл одоогоор байхгүй” хэмээн мэдээлж байсан. Харин сүүлийн мэдээллээр галын улмаас хоёр хүн угаартсаныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн бөгөөд 11 хүнийг аварсан гэх мэдээлэл байна.