БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан, Тагнуулын дэд хурандаа Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотноо 70 кг геройн төрлийн мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан билээ. 

Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал зургадугаар сарын 11-нд боллоо.  ХБНГУ-ын Дрезден хотын Прокурорын газраас хар тамхины хэрэгт холбогдсон дипломат ажилтан Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбаяр нарт 11 жилийн хорих ял төлөвлөсөн бөгөөд тэдэнд  Герман улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан, хууль бусаар хар тамхи тээвэрлэсэн хоёр зүйл ангиар яллаж байгаа юм байна. 

Улмаар Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярт тус бүр нь 11 жилийн хорих ялыг, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.