Өнөөдөр буюу 2020*06*15-ны 11 цаг 10 минутын орчимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Улсын бүртгэлийн ерөнхий газрын I байрны хажуугийн барилгын хана нурж, 4 хүн дарагджээ гэсэн дуудлага Онцгой байдлын газрын иржээ.

Яг одоогийн байдлаар /11 цаг 58 минут/ тухайн газар аврагчид болон цагдаагийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд хоёр хүн хүнд гэмтсэн гэсэн мэдээлэл байгаагаас гадна нэг иргэн нь одоог хүртэл нурсан хана доор байгаа бөгөөд түүнийг гарган авахаар ажиллаж байгаа аж. Нурангид дарагдсан дахин нэг хүн байх магадлалтай гэнэ.