Жүжигчин Амарааг уран бүтээлээс нь гадна бизнесийн чамгүй нарийн мэдрэмжтэй эхнэртэй гэдгээр нь сайн мэдэх билээ. Түүний эхнэр С.Уран өнгөрсөн онд Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялааж байсан бол энэ жил тэд дахин бүл нэмжээ.

Хосууд өчигдөр тав дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд энэ талаар С.Уран өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. 

За ингээд манай гэр бүл гарын 5 хуруу шиг 5 сайхан үртэй болж, бүл нэмлээ . Хүн нэмэхээр хүнс нэмнэ гэгчээр эргээд бодох нээ хүүхэд бүр ирэхдээ өөрийнхөө бүхий л зүйлийг бэлдүүлээд, өөрсдөөрөө төдийгүй олон ивээлийг амьдралд авчирсан санагдаж байна, отгон охин минь ч ялгаагүй. Амьдралынх нь өдөр хоног бүр амар тайван, мэргэн ухаан, баяр хөөр, амжилт ялалт, ивээл дүүрэн байж, эрүүл энх байх болтугай гэж ерөөн байна