Ерөнхий сайд ингэж сагсуурмааргүй байна
2020/09/15
Монголын түүхэнд улирч Ерөнхий сайд хийсэн анхны хүн нь У.Хүрэлсүх. Ийм хувь заяа хүн болгонд олдоод байхгүй гэдгийг бид сүүлийн гучин жил ханатлаа харсан.
Ингэж улирч сонгогдсон Ерөнхий сайдын хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь бага, идэр насны залуу сагсуурч, онгирдог шиг л байх болоод удлаа. Ид залуу насандаа намынхаа шатсан тугийг барьчихсан, толгойгоо цагаан даавуугаар уячихсан, галзуу барын аманд гараа хийхээс сийхгүй явсан үеийг тань ойлгож болох юм. Залуу насны ааг омгоо багтааж явсан л биз. Арван хоёр жилийг нэг үе хэмээн монголчууд үздэг. Тэрнээс хойш бүхэл бүтэн үе өнгөрчихөөд байна шүү дээ. Одоо бол та Монгол Улсыг удирдалцаж яваа хүн. Алхам бүр чинь, амнаас гарах авиа бүр чинь анхаарлын төвд байгаа. Гэтэл байсхийгээд л хувийн ааш араншингаа нийтэд ил тод харуулсаар байна. Улстөрч хүн хувийн ааш араншингаа гаргаж болохгүй гэж бид олон удаа бичсэн дээ. Уурлах, гомдох, хэт баярлах энэ тэр бол Ерөнхий сайд шиг улс төрийн өндөр албан тушаалтанд байх ёсгүй. Хэлсэн үг болгон нь Монголын байр суурь болж дэлхийд сонсогдоно. Ийм байхад бага, идэр залуус шиг сагсуурмааргүй байна.
Ингэж сагсуурч, хяналтгүй үг хэлдгийн нэг жишээ нь саяхан Гадаад харилцааны яаманд очиж ажиллахдаа хэлсэн хариуцлагагүй үгнээс харагдана. “Чөлөөт зах зээл гэж байхгүй. Энэ бол миний баримталж байгаа бодлого шүү. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл л гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл гэж байхгүй болсон” гэж У.Хүрэлсүх хэлсэн. Энэ нь хяналтгүй сагсуурдгийн оргил нь байлаа. Ардчилсан улсын Ерөнхий сайд хүн ингэж болох уу. Өмнө нь гаргаж байсан жижиг, сажиг сагсуурлыг чинь дурдвал зөндөө л байна. Төрийн албан хаагчдыг загнах, хөөх гэх мэт бол өчнөөн гарч байна.
Ажлаа хийж байгаа хамгаалагч нараа “Холдоцгоо та нар, ард түмэн намайг хамгаална” гэж ирээд л сагсалзсан зэрэг бол мэдээллээс хол зарим хэсэгт таалагдсан юм шиг билээ. Сонгуулиар ялахад чинь тэр үзэгдэл нөлөөлсөн ч байх. Хамгийн сүүлд ТЭЦ IV лүү явж байснаа гэнэт автобусанд ардаа сууж байсан дарга нар луу харан “Та нарыг хэн яв гэсэн юм. Ийм олон хэрэгцээгүй дарга нар явахаа боль” гэж ирээд л загналаа. За тэр зэргийн сагсуурахыг бол тэгсхийгээд маазруулаад орхиж болно. Чөлөөт эдийн засаг гэж байхгүй гэж өмнө хэлснийгээ батлах мэт өнөөх дарга нарыг ад үзэж хөөхдөө бас талх боорцогны үнийн зохицуулалт яриад, ард түмнээ үнийн дарамтнаас аварна гэж байх юм. Талхны үнэд төр оролцох тухай сонсоход л давснаас өөр бараагүй хоосон лангуутай үе нүднээ тодорч байна лээ. Чөлөөт зах зээлийн зарчмаар яваад ядуу байгаа юм биш, ухаалаг бодлого явуулдаггүй, улсаасаа илүү баяжсан удирдлагуудын буруугаас л ядарч яваа юм шүү дээ, ард түмэн чинь.
Таны энэ бодлогогүй үг гадаад улс оронд ямар дохио өгөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дотооддоо ингээд сагсуураад хэлчихдэг юм байж гэж бодъё. Зарим нэг нь таашааж гэж бодъё. Харин дэлхий энийг анзаарахгүй өнгөрнө гэж үү. Монгол Улс чөлөөт зах зээлийн зарчмаас ухарлаа л гэж харна. Монголыг удирдаж байгаа нэг хүний ийм хариуцлагагүй үгийг адилхан чагнаархаад байж байдаг юм шүү дээ.
Чөлөөт зах зээл гэж байхгүй дан төрийнх болно гэхээр гадаадын хөрөнгө оруулагчид яах болж байна. Дэлхийд Нобель авсан чөлөөт эдийн засгийн онол шүү дээ. Тантай адил чөлөөт зах зээл байхгүй гэж үздэг орнууд Умард Солонгос, Куба, Венесуэл гээд улсууд хөвөрнө. Зүгээр үү, тээ.
Уул уурхайн дурын компаниуд зээл аваад улсаа дампуурууллаа гэх юм. Үүн шиг худлаа юм байхгүй гэдгийг монголчууд ихэнх нь мэдэж байгаа. Уул уурхай барьцаалсан өндөр дүнтэй зээлэнд Засгийн газар баталгаа гаргаж өгдөг. Засгийн газрын баталаагүй бол цаад улс нь зээл өгдөггүй. Ийм юмыг худал ярихаар тэрэнд нь үнэмшиж попроод л, попорсныг нь бүгд дэмжиж сонгуульд ялуулаад байдаг юм гэж юу байхав дээ. Ингэх нь нэмэх оноо авчрахаас илүү хасах оноо авчирна. Эрхбиш үнэн, худлыг ялгахтайгаа болчихсон шүү дээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад асар муу дохио болж очлоо. Эд нар манай эзэмшдэг компаниудын хувьцаа унах нь гээд сандралдана. Эдийн засгийн ийм асар буруу дохио очихоор чинь энэ бүхний муу үр дүн нь хөөрхий монголчууд бидэнд л нөлөөлнө. Манайхаас өөр улсын Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийсэн бол компаниудын хувьцаа унаж, зах зээл нь савлаж эхэлнэ. Нэг сагсуу дарга хувийн араншин гаргаж, ганц попроод сонгуульд ялчихдаг гэвэл худлаа шүү гэдгийг дахин хэлье. Нэг мэхэнд дахин дахин унаад байна ч гэж юу байхав. Өмнөх сонгуулиар ингэж байгаад ялчихсан гэж онгироод байх шиг байна. Одоо тэгэхгүй ээ. Таны хэлснээр коммунизм, социализм байгуулаад Хойд Солонгос болно гэж ч юу байхав. Төрийн зохицуулалттай эдийн засаг гэж ярихаар нь бид зах зээлийн нийгмээс ухраад төлөвлөгөөт эдийн засаг руу ороод явчих хэрэг үү. Тэгээд хувийн өмчүүдийг нь хурааж аваад нийгэмчлэх үү. Үүнийг гучин жил үйл тамаа барж, энэ улсын төсвийг татвараараа бүрдүүлдэг эгэл олон хичээнгүй хүмүүс зөвшөөрөх үү. Муу сайн хэлэгддэг ч энэ улс орон чинь эрвийх дэрвийхээрээ зүтгэж, төрийн дарамт, бодлогын буруугийн золиос болон нуруун дээрээ авч ирсэн жинхэнэ гавьяатнууд нь хувийн хэвшлийнхэн. Тиймээс тийм амар нийгэмчлэгддэг юм гэж байхгүй. Ийм бололцоо байх ч үгүй. Ингэхгүйг мэдсээр байж худлаа яриад байна гэдэг чинь ард түмнээ мөн ч их басамжилж байгаа хэрэг биш үү. Үндсэн хуулийн үндсэн зарчим ардчилал, зах зээл, хувийн өмчийн эсрэг дуугарсан тэр ноцтой үгний эсрэг ардчиллыг авчирсан анхдагчид үгээ хэлээд эхэлсэн байна лээ.
Сүүлийн үед төрийн оролцохгүй ч юм байхаа больсон. Уул уурхайн лиценз олгочихоод буцаагаад төр мэдэлдээ авна гээд булаачихдаг. Тэр компанийн хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдын мөнгө, хайгуул, олборлолтод зарцуулсан хөрөнгө мөнгө, цаг хугацааг юман чинээ тоодоггүй. Бүхнийг булаавал төрд байгаа та нар баяжна, улс орон улам ядуурна. Одоо болно оо, эрх баригчид аа. Ингэж сагсуурмааргүй байна аа, Ерөнхий сайд аа.
Зочин · 2020/09/22
агуу ихийн солио гэж өвчин байдаг тэр нь энэ юм болуу
Зочин · 2020/09/18
DEERDESEN YM YU CH ALGA DAAAA.
хуульч · 2020/09/17
Үндсэн хуулиар төрийн зохицуулалттай эдийн засагтай байхаар заасан юм шүү, түүнийг уншина уу?
Зочин · 2020/09/17
ГАШУУН ҮНЭН 1 минутын өмнө 104.131.75.86
МОНГОЛД ЭХ ОРНЫ ХҮҮ ЭЭЖИЙН ОХИН ЗӨНДӨӨ БАЙНА ХАРАМСАЛТАЙ НЬ ЭРЭМГИЙ ДАЙЧИН ХУРЦ УХААНТАЙ ХҮНЭЭ ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛГОН ГАРГАЖ ИРЖ ЧАДАХГҮЙ СОНГОЛТОО БУРУУ ХИЙГЭЭД БАЙНА АРДЫН НЭРТЭЙ МАН/ ОДОО УЛСАА ЭРЧ ХҮЧТЭЙ ЗӨВ УДИРДАЖ ЧАДАХАА ӨНГӨРСӨН БОЛОЛТОЙ ХЭТ ХУУЧИНСАГ, АМИА БОДСОН ,ЁС ЗҮЙГҮЙ , ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ ГЭЭЧ ОГТ БАЙХГҮЙ ИЧГҮҮР СОНЖУУРГҮЙ ГИШҮҮД ИХТЭЙ ТЭД НЬ ХУЛГАЙЧ а******н ХАР ТАМХИЧИН ЭХ ОРНООСОО УРВАГЧ ЭСЭН ШИДИЙН СҮГНҮҮДТЭЙ БОЛЧИХСОН КОМПИАНААР ЗҮЙРЭЛВЭЛ ТАТАН БУУГДАХ БОЛЧИХСОН СҮРЭГ ЮМ..
Зочин · 2020/09/16
ES-n zuv gej bodoj bna. Turin zohitsuulalttai zah zeelin niigem baiguulna gej 1992 ond tunhaglaj baisan. Odooch heveer baigaa,
Зочин · 2020/09/16
ВЕНЕСУЕЛ,ЗИМБАБЕИВ Хойд солонгос Куба улсын ардаас явах гээд байна даа.Буруудаа.ЗИМБАБЕИВ УЛС буцаагаад газраа эздэд эргүүлээд өгч байна.Бүр нөхөн төлбөр өгч байна.Венесуел цагтаа Э/З аараа гайхуулж байсан орон шүү.Хурааж хумиад одоо хамгийн ядуу улс болжээ.Тэрэг дүүрэн мөнгөөр ганц талх юм уу ганц 00 цаас авч байна.Мулгуу удирдагчдаас болж ,түүнийг сохор мухраар дагадаг попроочингуудаас болж улс үндэстэн сөнөж ядуурдаг юм даа
Жингэр хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг · 2020/09/16
Хөрөнгөө алдах гэсэн хүний айсан үг байна доо, Хүрэлсүхэд айгаад байх юм байхгүй
Зочин · 2020/09/16
ХҮРЭЛСҮХ АЖЛАА САЙН ХИЙЖ БАЙГАА ХҮНИЙ ЯРИА БУСАД ЗҮЙЛИЙГ ХУДАЛ МУШГИХ АМАРХАН ШҮҮ ЗАХИАЛГАТ БИЧЭЭЧ НАРАА 30-ЖИЛ УНАГАСАН ЭДИЙН ЗАСАГ МАНАН МАФИГ Л УСТГАХ ХЭЦҮҮ ЭНЭ АЖЛЫГ ДУУСТАЛ ХИЙЖ ШУНАЛТ ДЭЭРЭМЧИДЭЭС УЛС ОРОН БАЯЛАГАА ХАМГААЛАХ Л ЧУХАЛ БНА
Зочин · 2020/09/16
Харин ч дорвитой сайн ажиллаж байгаа ЕС гэж дүгнэдэг шүү
Зочин · 2020/09/16
худлаа шаахаас өөр ажил хийж чадахчгүй юм байна сурахчгүй юм байна
zochin · 2020/09/15
Путинтэй адилхан яриад байгаа гэжугаа
Зочин · 2020/09/15
Чамд ямарч хамаагүй. Хийж чадаж байгаа хүнд зөв зангараг байх хэрэгтэй.
Зочин · 2020/09/15
гайхмаараа · 2020/09/15
энэ Хүрзлсүх яавч ЕС хийх ёс зүй боловсролтой хүн биш зүгээр л амных нь салиа арилаагүй онгиргон залуу
AltantsetsegBi ene setgvvl · 2020/09/15
Bi ene yanhan setgvvlchid salaawch ugunu ES zuw helsen