Нам эвслийн бүлгүүд хуралдана
2014/04/27
Өнөөдөр УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд хуралдана. Тодруулбал 
· Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
· Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
· Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдах бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа асуудлуудаар нэгдсэн байр суурьд хүрэх юм.
АН-ын зүгээс Р.Бурмааг намаас хөөх асуудлыг хэлэлцэнэ гэдгийг эх сурвалж хэлж байна. Бид бүлгийн хуралдааны талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					