Тэр намайг өнгөрсөн хугацаанд маш их хуурч байж
2021/02/01
Сайн байна уу, үнэхээр гомдолтой байгаа болохоор энд ингээд бичиж та нараасаа зөвлөгөө авмаар байна Энэ талаар мартаж ерөөсөө чадахгүй хэцүү байна шийдвэрлэх аргаа ч олохгүй юмаа.
Би нөхөртэйгөө 10 жилээсээ үерхэж байгаад суусан, хадмындаа 17хон насандаа очоод тэнд амьдардаг бсан хадмууд маань бүүр үнэхээр тэвчихэд хэцүү хүмүүс байдаг, тусад нь ч гаргахгүй хажуудаа дарамтлаал байлгаад байдаг тэгээд нөхөр маань бол солонгос руу ирэн очин их явдаг байсан, за тэр яахав гээд тэвчиж амьдраад бид хүүхэдтэй болсон, одоо 10 сартай. Гэтэл би саяхан нөхрийнхөө найзуудтай сууж байгаад маш их юм сонслоо. Тэр намайг өнгөрсөн хугацаанд маш их хуурч байж.
Солонгост байхдаа нэг охинтой видео калл хийгээд танилцаж энд ирээд ч холбоотой байсан, бэлэг сэлт найзуудаараа өгүүлээд л миний хажууд инээгээд л чат бичээд ийш тийш нь хүргэж өгөөд гэрт нь хүртэл ороод намайг илт доромжилсон байсан. Тэр ч битгий хэл дараа нь ангийнхантайгаа уулзаж байхдаа ангийнхаа охинтой тэврэлдээд хөхийг нь базсан, нэг эмэгтэй найзтайгаа амралтанд хамт унтсан, их сургуульд байхдаа бас уулздаг харьцдаг байсан охидууд, уруулын будагтай подволкоо найздаа өгч хаяулсан гээд зөндөө олон юм байгаа.
Хамгийн гол нь намайг төрөөд 2хон сартай нялх биетэй байхад биеэ үнэлэгч авч буудлаар явсан байгаа юм. Найзууддаа ч надаас салмаар байна гэж олон ярьсан байсан. Энэ бүхэн нь надад бодогдоод үнэхээр хэцүү байна, гол нь үнэнээ ерөөсөө хэлэхгүй гүрийгээл эцэст нь бүр баригдаад ирэхээрээ зөвшөөрч байгаа.
Би сална гэж хэлсэн гэтэл дахиж тэгэхгүй гээд гуйгаад байгаа. Энэ хүн засрах болов уу? Би уучилж цаашдаа юу ч болоогүй юм шиг хайрлаад амьдарч чадах болов уу? салвал охиноо ганцаараа өсгөж чадах болов уу? Бас би сая охиноо төрүүлэхдээ хүндрэлтэй төрөөд дахиж төрж чадахгүй болохоор надад салаад дахиад амьдрал гэж байгаа болов уу? толгойд минь энэ олон бодол эргэлдээд өнөөдөр баярлаж ч чадахгүй нь надад зөвлөгөө өгч туслаач.
fuck you · 2021/02/06
fuck you
Zochin · 2021/02/04
Arai davarsan bolhoos amidral gdg chin erdoo naadah chin erchuudiin aranshin uuchilj davtahgui bol urgeljilej bolomj olgo sallaach dahiad iimerhu er ereen baraantai amidral .emegteichuudiin uzdeg tuuldag zamin 1 ....ai duu min hunii amidral chin haya chiher met amttaich haya dars met gashuun tiim ulger met urgeljilehgui shuu tevcheer hatuujiltai bj bolohgui g ni tsag hugatsaand daatgaj oldoh hormig ohindo oortoo zoriulj taivan bai.baidag l yum ooroos shaltgaalahgui zuild orooli toloo zovoodch oorcglogdohgui ter hun olon aldaj uhaarah tsag zaaval irne.uhaarahguich busdin yavdald oorigoo oorchilj bas zovoh hereggui bolj bui irj bui zovlon burihee oodoos iluu huchtei bai.teneg er bol zovloo gd ch oilgohgui .hamt baih husliin dagad hamt baisanch oorihoo gsn orching burduulj amidraad bai.harin salya gevel buu ergelj buu horogd salaad yav amidral bayn baidag l zuil buu gutar uree teversen eh bolchood ochuuhen eriin uild gudaahgui shuu emegtei hun chin ene baitguig davah hatuujiltai torsim shuu.nuure bud dasgal hii uree erhuul duul bujgelj duu shuleg sons bodloo tsegtsel nom unsh amidral 1erees bayn shu oortoo anhaar uidah zavgui jargaltai bai.dashbalbar agsani (tenger shig bai) shulgiig sonsooroi mash goe chi yu bodno bie chin zurch chin orchin chin yag ter buhniig chamd buteen bh.
zochin · 2021/02/03
uu be!!!, chi bolioch ,yaaj tevchij amidardag um??? buschuu chold!!!
ner · 2021/02/03
Gants huuhedtei bgaa dere salaarai gj zuvlii.iim humuus hezeech zasrahgui ee.Amidrald 1 udaa ch bolov zorigtoi alham hiisen n hojdog shuu.uuriguu uud n tat ajil turuld orood hudulmur erhleed yavbal gants huuhed yu bhvde.Doromjluulj amidarsnaas l deerdee.Chamaig gh sn hun oldonoo.Amjilt husie.
zochin · 2021/02/03
hetruulehgui bval tevch dee
Зочин · 2021/02/02
Дүү минь олон2 ээж нарын зовлон 1 удаа уучлаад үз
Зураач · 2021/02/01
Дэндүү эрт хүүхэн болсон нь муу жишиг. Харин нөхөртөа ухааруулах зөвлөмжийг ийм зовлон үзсэн л бүсгүйчүүдээс ав. Хэвийн болно оо.
Зочин · 2021/02/01
17-хон насандаа... Хнн, юун ч эрт амьдралд хөл тавьдаг юм бэ дээ. Хүн болоогүй байж хүүхэн болох гэж, насанд хүрээгүй байж эх болох гэж юунд тэгэж яарна вэ! Амьдрал эхлэхийн тулд ихээхэн бэлтгэл хэрэгтэй байдаг юм шүү дээ...