ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 23-ны мягмар гарагт коронавирусний вакцин хийлгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

“Вакцинжуулалт бол хүн бүрийн сайн дурын сонголт, хувийн шийдвэр юм. Ташрамд хэлэхэд, би маргааш вакцин тариулах бодолтой байна" гэж тэрбээр даваа гарагт коронавирусний вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хурлын үеэр хэлсэн байна.

 

Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр, В.Путин зарим орны улстөрчидтэй адил олны өмнө вакцин тариулахгүй байна. Тэрбээр мөн вакцин хийлгэсэн өдрөө ажиллана, чөлөө авах бодолгүй байгааг Д.Песков нэмж хэлжээ.

 

В.Путин ямар вакцин сонгосон нь одоогоор тодорхой байгаа бөгөөд Д.Песковын хэлснээр дотоодын гурван вакцины нэгийг хийлгэх аж.

Одоогийн байдлаар ОХУ-д "Спутник V", "ЭпиВакКорона",  "КовиВак" гэсэн вакцинуудыг бүртгэсэн байгаа юм.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг