Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнээс коронавирус илэрч, дөрвөн хүн нас барлаа. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6912 болсон сайхан мэдээ байна. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 575 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12226 боллоо. Бас нэгэн харамсалтай мэдээ байгаа нь 4 хүн нас барж, нас баралт 17 бүртгэгдлээ.