Улсын хэмжээнд 5-р сарын 1-ны өдөр 8522 хүнд шинжилгээ хийхэд 1185 хүнээс коронавирус илэрлээ. Сүүлийн 24 цагт хоёр хүн КОВИД-19-ийн хүндрэлээр нас баржээ. 

Нийт батлагдсан тохиолдол 37839 болсон. Нийт нас баралт 117 боллоо. 1026 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 21707 болжээ.

Одоогоор эмчлүүлж байгаа 4919 хүн байгаагаас

  • 2738 хүний бие хөнгөн
  • 1585 хүн хүндэвтэр
  • 484 хүнд
  • 112 хүний бие маш хүнд байна.