Улсын онцгой комиссоос өнөөдөр 17.00 цагт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, вакцинжуулалттай холбоотой асуудал мөн хөл хорио тогтоох эсэх талаар ч мэдээлэл өгөхөөр болсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК-ын шуурхай штабад ажилласан байгаа. Тодруулбал, вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийн тохиолдлын тоо багассан байна. Халдварын тохиолдлын тоо 50-аас дээш насныхан байсан бол одоо эсрэгээрээ идэр насныхан их өвчилж байна. Мөн 2,3 сая файзер вакцин худалдаж авахаар болсон гэх мэт олон асуудалд тайлбар мэдээлэл өгөх юм байна.