Засгийн газраас Монгол улсын эдийн засгийг сэргээх  100 хоногийн  төлөвлөгөөг  санаалчан  УИХ-аар батлууллаа.   Уг нь  эдийн засгийг сэхээх гэж байгаа бол  мөнгөний болон төсвийн бодлогодоо шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх ёстой байсан. Тэгтэл энэ талаар  нэг ч  өгүүлбэр  ороогүй нь  ам.долларын  ханш бууруулах бус чангаруулна.  Өөрөөр хэлбэл  ханшийн хямрал  үүсгэж энэ нь санхүүгийн хямрал, санхүүгийн хямрал нь эдийн засгийн хямрал болдог. Энэ бол алтан дүрэм, батлах  албагүй үнэн.  

 Нөгөө  талаас 100 хоногт эдийн засаг сайжруулж,  ам.долларыг  бууруулна хэмээн  ярьж байсан нь мордохын хазгай гэгчийн үлгэрийг бодитоор нь үзүүлчихлээ. Өөрөөр хэлбэл  энэ асуудлыг хэлэлцэх гэж  14 хоногийн нүүр үзэв. Тэгтэл  хэлэлцэх  гэж  хугацаа алдаж байхад нь  ам.долларын ханш   20 төгрөгөөр нэмэгдсэн байх юм.  

УИХ-ын чуулганаар ам.долларын ханш 1000 төгрөг болно гээд байсан тийм баталгаа байна уу? гэж Я.Содбаатар гишүүнийг асуухад "Эерэг хүлээлт байгаа" гэдгээс өөрийг эрх баригчид хэлж чадахгүй байна шүү дээ.  Энэ үг баталгаа мөн үү? Ийм үгээр ам.долларын ханшийг хазаарлах уу? эргэлзээтэй

Үнэн хэрэгтээ  ам.долларын ханшийг  нэмсээр  өөрийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэх  сонирхол хэсэг бүлэг нөхдүүд байгаад байх шиг байгаа юм.   Тодруулбал ам.долларын  өсөлт хэсэг бүлэг  нөхдүүдийн  халаасаа зузаатгах арга гэдгийг  Н.Алтанхуяг  сайд хэлээд,  энэ чигээрээ  өсөөд байвал  тэдгээр нөхдийн нэрийг олон нийтэд зарлана гэж хэлж байсан.   Улмаар  олон нийтэд зарлаж бурууг нь ойлгуулах болно гэж байсан.  Харин  Ерөнхий сайд маань өнөөдрийг хүртэл энэ талаар ам нээхгүй байгаа нь  “амаа үдүүлчихсэн” байх гэсэн хардлагыг төрүүлж байна.  Хэрвээ тухайн үедээ зарлачихсан бол  байдал өнөөдөр ийм дээрээ тулах байсан уу  үгүй юу?  Хэрвээ Ерөнхий сайд энэ хэвээрээ амаа үдүүлсэн чигтээ байх юм бол  төгрөгийн ханш суларч,  ам.доллар нь  өссөөр  иргэд улам туйлдах нь тодорхой. Таны хариуцлагагүй байгааг  “танай, манай” намын нөхдүүд хүртэл баталчихаад байна.  Тухайлбал

УИХын гишүүн Г.Баярсайхан: Би шинэчлэлийн, манай АН, миний намын Засгийн газрын бодитой зүйлийг хэлмээр байна. Үнэхээр нөхдүүд валютын ханшийг барьж чадахгүй байна. Энэ бол харамсалтай. Гол, гол чухал бодлогоо зоригтой хэрэгжүүлэхгүй байна. Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог, мега төсөлд зарцуулах ёстой байсан ч нийгмийн ач холбогдолтой зам тавьсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, нүүрсний зам, зэс хайлуулах үйлдвэр барьсан бол шууд эзийн засагт нөлөөлөх байсан. Гэтэл аль нь ч байхгүй, шүүрэн шанага шиг байна. Би үүнд л харамсч байна. Хайран сайхан алтан боломжоо алдаж байгаа юм. Бид өргөн, нарийн гэж маргалдаж байхад Оросууд төмөр замаа бариад аль хэдийнэ Монголыг ардаа орхисон. Оросын захиалгын дагуу улстөрчид нь үзэлцээд байх хооронд хойд хөршийн ах нар нүүрс нийлүүлэлтээр бидний урд орчихлоо. Бид ийм л хөгийн байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Валютын ханшийг сүүлийн нэг жилд огцом өсгөсөн гол шалтгаан нь экспорт буурснаас үүдэлтэй. Үүнээс гадна гадаадын шууд хө­рөнгө оруулалт эрс багассан. Гу­рав­дугаарт, Монголбанкинд ту­шаах алтны хэмжээ багассанаас болж валютын ханш өссөн. Үүнээс болж дээрх эрсдэл эдийн за­сагт үүсч байгаа юм. 

 Энэ бүхнээс  үзэхэд Засгийн газар  ажлаа хийж чадаагүй  болох нь батлагдаж байна.  Ажлаа хийж чадахгүй байгаагийн нэг жишээ нь  Засгийн газраас энэ оны төсвийг батлахад ам.долларын ханш 1384 төг­рөг байна гэж эрх баригчид тайл­бар хийж байсан ч тэд өнөөдөр хэлсэндээ хүрсэнгүй.   Ам.долларын ханүийг хэлсэндээ барьж чадаагүйгээс болж    өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж,  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа.  Үүгээр ч барахгүй Төсвийн тухай хуулиа зөрчөөд  сууж байна.   Тэгээд ичих ч үгүй хуулиа заснаа гээд сууж байдаг.

Мордохын  хазгай  100  хоногийн төлөвлөгөөг анхнаас нь батлах хэрэггүй байсан юм!!!

А.Баярмаа