Орон нутагт коронавируст халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд тасралтгүй өссөөр өнөөдөр 1,024 тохиолдол бүртгэгдлээ.

Энэ нь коронавируст халдварын тохиолдол батлагдсанаас хойш орон нутагт хамгийн олон тохиолдол нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Өнөөдөр шинээр илэрсэн халдваруудыг аймаг тус бүрээр авч үзвэл:

Дээрх зургаас харвал Баянхонгор аймагт 154 тохиолдол шинээр илэрсэн нь бусад аймагтай харьцуулахад хамгийн өндөр тоо болж байна. Хөвсгөл, Хэнтий аймгуудад 70-аас дээш тохиолдол батлагдсан нь мөн дээгүүр үзүүлэлт болж байгаа юм.

Түүнчлэн "Ногоон бүс"-ээр зарлагдаад байсан Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс фэйсбүүк дэх хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Ингэснээр коронавируст халдвар манай улсын 21 аймагт бүртгэгдлээ.

Ийнхүү аймгуудад халдварын тархалт эрчимжиж, байдал хүндэрч байгаа тул зарим нь хөл хорио тогтоох санал гаргажээ. Тухайлбал Архангай аймагт хатуу хөл хорио тогтоох саналаа УОК-т уламжилжээ.