ЭМЯ-наас коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол болон эдгэрсэн, эндсэн тоон мэдээллийг өглөө.

Өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын 1,364 тохиолдол батлагдаж, 9 хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлын 769 нь Улаанбаатарт, 595 нь орон нутагт илэрсэн байна.

Харин 21-80 насны хүн нас баржээ. Эдгээрийн зургаа нь хавсарсан өвчтэй байсан бол гурав нь зөвхөн КОВИД оноштойгоор эндсэн байна.

Өчигдөр 3,730 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд 121,953 хүн эдгэрсэн байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 144,492-т хүрч, нас баралт 716 бүртгэгдлээ.