Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Өнөөдөр өглөө гурвын даваа эхэлж байна. Барилдаанд улсын аварга цолтой дөрвөн бөх зодоглож буйн нэг нь Э.Оюунболд байна.  Тэгвэл гурвын даваа эхлэхэд бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй байгаа юм байна.