УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явуулж өчигдөр 07:00 цагаас эхэлж, 22:00 цагт хаагдлаа. СЕХ-оос нөхөн сонгуулийн дүнг танилцуулсан.

Энэ удаагийн нэмэлт санал хураалтад Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид саналаа өгч байгаа билээ.

Сонгогчдын ирц 50 хувиас их болж байж санал хураалтыг хүчинтэйд тооцдог. 22:30 цагийн байдлаар Хэнтийн 18-р тойргоос Ц.Идэрбат, Сонгинохайрханы 28 дугаар тойргоос Э.Батшугар сонгогдож, УИХ-ын гишүүн болох болзлоо хангаад байна.