Өнгөрсөн сарын сүүлээр Морь барианы орчимд иргэн бөө мөргөлийн зан үйл үйлдэж байгаад гал алдаж 5 орчим га газрыг шатаасан зөрчил гарчээ.

Мөн 10-р сарын 31-нд Дэнж багт шар өвс шатаасны улмаас айлын байшин шатсан гэх дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллажээ. Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар буяны зан үйл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргийг Цагдаагийн газарт шилжүүлсэн байна