УИХ-ын Сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард чуулганы хуралдааныг тасалсан, хоцорсон гишүүдийн талаар мэдээлэл өглөө.

Намрын чуулган эхэлснээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 удаа болжээ. 10 удаагийн хурлыг 19 гишүүн тасалж, 30 гишүүн хоцорсон байна. Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр удаа, С.Батболд, Х.Ганхуяг, Б.Жавхлан, Ж.Мөнхбат, Ц. Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ч.Ундрам, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нар нэг удаа чуулганы хуралдааныг тасалжээ.