Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож байгаа бичлэгийг сошиал орчинд байршуулжээ. Бичлэгт 4-5 хөвгүүн нэг хүүхдийг бүлэглэн зодож байх аж.

Зодуулж буй тухайн хохирогч хүүхэд нь эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгийг таамаглах боломжгүй байгаа ч дүрс бичлэгээс харахад эмэгтэй хүүхэд байх магадлалтай байна.

Бид энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Энэ талаарх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар, хэрэг хаана, хэзээ болсон гэдгийг шалгаж байна" гэлээ.