Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймгуудын Засаг дарга оролцож, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа

Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж 

Мод тарих гэж хавар, намартаа бужигнаад л тарьдаг. Хамгийн гол асуудал нь арчилгаа, усалгаа. Олон жил Монголд мод тарих гэж оролдсон. Тарьсан мод нь дараа хавар, намартаа үхчихдэг. Ийм юм болох вий. Үүнээс сэрэмжлэх тал дээр мэргэжлийн хүмүүс сайн ажиллах шаардлагатай. Би 10 гаруй жил 300-аад модтой ноцолдож байгаа. Эхний жилд эрхтэн шилжүүлэх мэс засал шиг үхэл, амьдралын төлөө тэмцэлдээн болдог, ургадаггүй. Амьд үлдэж чадвал дараа жил нь бага зэрэг ургадаг. 2-3 жил арчлуулж байж л хөрсөндөө сууж, ургадаг эд.

Мод тарина гэдэг бол жижигхэн урлаг маягийн юм байгаа шүү. Өдөр шөнөгүй хөөцөлдөж, усалж тордож байдаг. Модыг нар руу харуулж тарьдаг гэх яриа хүртэл бий. Маш нарийн юмнууд их байгаа. Тиймээс сургалт сурталчилгаа явуулах, сэтгэл тавьж, хөөцөлдөх эзнээ олох, хамгийн гол нь усалгаа зэрэгт онцгой анхаарч, тэрбум модыг 10 жилийн хугацаанд ямар газруудад тарихаа тооцоолох хэрэгтэй" хэмээн өөрийн саналыг илэрхийлэв.