Өнөөдөр /2022.01.07/ УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:

“Монгол хүүхдүүд маш сайн оюуны чадавхтай. Сайн материалаар муу бүтээгдэхүүн хийдэг. Үнэндээ монгол хүүхдүүд шиг ачаалалтай хүүхдүүд байхгүй. Монгол бичиг сурна, кирилл бичиг сурна. Дээр нь англи хэл сурна. Англи хэлийг хоёрдогч хэл болгоно гэж ярьсан хэвээрээ юу, үгүй юу. Ер нь бүх мэдээлэл англи хэл дээр байгаа цагт нэг мөсөн кириллээ болиод, латин үсгээр бичдэг болсон нь зөв” гэлээ.