Шинэ оны дараахан нээлтээ хийсэн “Ганц бие залуус” Монголын Уран сайхны киног та үзэж амжсан уу? Үзээгүй бол цар тахал, хил гааль, сар шинэ гэсэн стресс нэмсэн энэ өдрүүдэд үзэгч таны алжаалыг жинхэнэ утгаар нь тайлах кино бол “Ганц бие залуус” байх болно. Тиймээс уйтгарлаад юу хийх вэ, найзуудтайгаа, гэр бүлээрээ, хосоороо гээд яг одоо кино театрыг зорьж амьдралдаа инээд хөөр, баяр жаргалыг нэмээрэй хэмээн зөвлөж байна. Хамгийн гол нь киноны найруулагчаар Б.Жаргалсайхан ажилласан бол зохиолыг Александрын Миеэгомбо бичжээ.

Түүний зохиолыг нь бичсэн “Single ladies-1,2,3” кино монголын инээдмийн төрлийн кинон дотроо нэлээд дээгүүрт бичигддэгийг үзэгч та мэдэх биз ээ.

“Ганц бие залуус” түүнээс огт дутахгүй гэдгийг үзэгчийн хувтар баталж байна. Кино театраар дүүрэн инээд бэлэглэж буй тус кино нээлтээ хийсэн цагаасаа танхим дүүрэн байж, үзэгчдийн хөл тасрахгүй байгаа нь тод баталгаа нь юм шүү. Киноны гол дүрд Б.Баатархүү, Г.Эзэнмөнх, Ц.Алдармаа тэргүүтэй олны хүндлэл, талархлыг хүлээсэн уран бүтээлчид ажилласан болохоор аль ч талаараа “чанартай” сонсогдож байгаа биз. Амьдрал бол аялал. Харин тус кино таныг ганц бие залуусын хөгжилтэй, дэггүй ертөнцөөр инээд бэлэглэн аялуулах болно.