Монгол Улсаас Бүгд найрамдах Куба улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг тухайн улс оронд ажиллаж, сурдаг нутаг нэгт залуусыг урьж, сар шинийн золголт хийсэн билээ. Гэвч тэрбээр Их Эзэн Чингис хааны хөрөг бүхий хивсэн дээрээ сар шинийн идээ, цагаалгаа бэлдсэн байсан нь олон нийтийг нэлээд бухимдуулаад авсан юм. 

Тэрбээр "Цагаан сарын баярыг тохиолдуулан улс орноо сурталчилах, иргэдтэйгээ золгох явцад дипломат ёслолын алдаа гаргасан үйлдэлдээ албан ёсоор өргөн олон түмнээс уучлал гуйж байна" хэмээгээд хивсээ ханандаа залжээ.